Долоон настай Төгстөмөр Азийн аварга боллоо

Оюун ухааны спорт гэгддэг шатрын спортод долоон настай Монгол хүү түрүүллээ.

Есөнтөмөрийн Төгстөмөр Шри Ланка-д болж байгаа “Азийн Өсвөрийн Шатрын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ээс алтан медаль хүртсэн байна.

Түүнтэй олон орны хүүхдүүд оюунаа сорьсон бөгөөд ийнхүү долоон настай бяцхан Монгол ухаан ялж, алтан медалийн эзэн болсон байна.

Энэ хүүд баяр хүргэж, амжилтыг хүсье.

Х.Өнөр /www.mminfo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих