МАХН, МҮАН-ын эвсэл МУГЖ С.Жавхланг Соёл, урлаг, спортын дэд сайдад дэвшүүлжээ

АН, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн Газар байгуулахаар болсон билээ. Чингэхдээ хэд хэдэн шинэ яам байгуулахаар болсны нэг нь Соёл урлаг, спортын яам.
Уг яамны сайдаар АН-ын хүн ажиллах бөгөөд харин дэд сайдыг томилуулах эрх МАХН, МҮАН-ын эвсэлд байгаа аж.
Тус эвсэл ч эргэлзэх зүйлгүйгээр МУГЖ С.Жавхланг уг албан тушаалд нэр дэвшүүлж буй гэнэ.Нэн ялангуяа М.Энхсайханы удирддаг МҮАН-ынхан түүнийг ихэд дэмжиж буй ажээ.Учир нь М.Энхсайхан түүнийг Монголын том улс төрчдийн нэг болно гэж үнэлдэг гэнэ.

Ч.Чимидцэрэн


URL:

Сэтгэгдэл бичих