С.Ням-Очирын “инээмсэглэл” дэлхийн анхааралд өртлөө
ОУХМ С.Ням-Очир эх орноо төлөөлөн жүдо бөхийн 73 кг-ийн жинд барилдаж олимпийн хүрэл медаль хүртсэн. Энэ үеэр BBC-ийн тайлбарлагч нар “Монгол Улсын тамирчин С.Ням-Очир ямар сайхан инээмсэглэдэг хүн бэ. Инээмсэглэлийн хэрэг гарвал энэ залуугаас гуйна аа” гэцгээж байжээ.
Ямартаа ч Лондонгийн тэнгэрт Монголын далбаа мандуулсан С.Ням-Очирын “инээмсэглэл” олны анхаарлыг ихээхэн татаж байгаа бололтой.
Б.Дэжид
URL: