Тэрбумтны хүргэн
Гарьдын эрх танхи охин Пушкина буюу Ц.Пүрэвжаргалын тухайд Америктаа нэр хүндтэй сургуульд суралцдаг бөгөөд, тэнд суурьшиж, гэгээрлийн зам мөрд эргэлтгүй орсон эцэг эхийн хамт чамгүй олон жилийг эрх чөлөөний оронд үдэж байгаа аж. Харин Пушкинагийн хайрыг булаасан жүжигчин Б.Энхбаярын тухайд өмнө нь мисс Б.Гэрэлчулуунтай нэг хэсэг кино, драм үзэж хөтлөлцөн гүйдэг байснаа гэнэт холын орон АНУ-ыг зорьсноор тэдний хайрын романс төгсч, харин шинэхэн хайртай учирсан нь магадгүй түүний нэгэн насны амьдрал, нэртэй тэрбумтан бөхийн хүргэн болох учир тавилан байсан гэлтэй.
Хүргэн хүүгийн хувьд өмнө нь Солонгосын хамгийн олон үзэгчидтэй гэх “Оддын хаан” нэвтрүүлэгт оролцож, эх орныхоо нэрийг гаргаад авсан авьяаслаг залуу. Мөн ардын урлагийг илүүд үздэг тэрээр морин хуураа байнга авч явдаг гэсэн. Холын орныг зорих болсон нь үүнтэй ч холбоотой гэдэг. Нас залуу хэдий ч наснаасаа ихийг хийж яваа мэдлэг боловсролтой нэгэн гэдэг. Үүгээрээ ч гарьдын эрх танхи охины сэтгэлд нийцсэн гэж найз нөхөд нь ярьдаг.
Сургуулиа төгсмөгцөө л кинонд тоглож эхэлсэн тэрээр чамгүй олон дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж олны танил болсон. Баян хадмын буянд жирийн жүжигчин залуу байснаа гэнэт “ Range rover” унаж суга өссөн оддын хаан одоо харин кино жүжигт тоглож хөлс хүчээ барахгүй бололтой. Шинэхэн хосууд 4-р сард эх орондоо саатахдаа бидний дуранд өртсөн нь энэ.
URL: