Гэмт хэргийн ихэнхийг эмэгтэйчүүд үйлджээ
Сүүлийн үед гарч буй гэмт хэргүүдийн дийлэнхэд нь эмэгтэйчүүд холбогдож байгаа нь цагдаагийн байгууллагын судалгаанаас харагдаж байна. Тухайлбал, насанд хүрээгүй 288 охин, 393 эмэгтэй гэмт хэрэгт холбогдоод байгаа аж. Шүүхээс ял сонссон насанд хүрээгүйчүүдийн хуульд заасан ялыг хойшлуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авчээ.
Урьд нь ял шийтгүүлсэн 298, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн 760, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 926 хүн байна. Мөн ял шийтгүүлэгчдийн 15 нь гадаадын харьяат байгаа гэнэ.
Шүүхээс ял шийтгүүлэгчдийн 78.0 хувьд хорих, 5.7 хувьд албадан ажил хийлгэх, 11.6 хувьд баривчлах, 1.3 хувь буюу насанд хүрээгүй этгээдүүдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан байна.
Хорих ял биечлэн эдлэгчдээс 1470 хүний 70,1 хувийг жирийн, 28.5 хувийг чанга, 1.0 хувийг онцгой, 0.4 хувийг гяндангийн дэглэмд ял эдлүүлэхээр тогтоожээ. Гэмт хэргийн улмаас нийт 10 тэрбум 202 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 354 хүний амь нас хохирч, 1502 хүний биед хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл учирсан байна.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: