“Рио Тинто” “Айвенхоу”-д 935 сая ам.доллар төлжээ

Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто групп Айвенхоу Майнз компанийн эзэмшлийн хувьцааны 51хувь буюу 133,6 сая ширхэг хувьцааны төлбөр 935 сая  ам.долларыг өчигдөр төлжээ.

Канадын Айвенхоу Майнз компани дахь эзэмшлийн хувьцааг 51 хувь болгож өсгөснөөр Рио Тинто Оюутолгой төслийн гол гүйцэтгэгч болж, менежментийн багийг удирдах болсон юм. “Рио Тинто” групп “Айвенхоу Майнз” компанийн нэгж хувьцааны үнэд долоон ам.доллар төлсөн бөгөөд одоо тус компанийн нийт 510 сая ширхэг хувьцааг эзэмшиж байна.

“Айвенхоу Майнз”-ын хувьцаа өчигдөр Торонтогийн Хөрөнгийн бирж дээр 1,25 хувь буюу 8,67 канад доллар болтлоо буурчээ. Тус компанийн үнэт цаасны ханш он гарснаас хойш хоёр дахин буурсан байна. Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч байгаа бөгөөд энэ оны сүүлч, ирэх жилийн эхээр үйлдвэрлэлийг явуулж эхлэхээр төлөвлөж байгаа юм.

Н.Энх


URL:

Сэтгэгдэл бичих