Майкл Жексоны 1 тэрбум ам. долларын өв хөрөнгөны маргаан
Одоогоос гурван жилийн өмнө Попын хаан Майкл Жексон 50 насандаа өөд болсон билээ. Түүнээс хойш түүний гурван хүүхдийг ээж Катерин Жексон асрамжиндаа байлгаж байсан. Гэтэл сүүлийн хоногуудад хатагтай Катерин ор сураггүй алга болж байгаад саяхан хүүхдийнхээ гэрт байна гэсэн хачирхалтай мэдээлэл гарчээ. Алдарт дуучны 1 тэрбум ам. долларын өв хөрөнгөнөөс нь болж Майкл Жексоны ах дүү нар хүүхдүүдтэй нь нилээн зөрчилдөөн болсон байна. Үүсээд байгаа хэргийг зохицуулахаар Лос-Анжелесын шүүгч хүүхдүүдийг нь түр хугацаагаар үеэл Титто Жексон Жүниорын халамжинд байлгахаар шийджээ. Гэхдээ хатагтай Катерин ямар нэг буруу зүйл хийгээгүй учир түүнийг эргэн ирэхээр хүүхдүүдийн асрамжлагч буцаан болгохоо шүүгч хэлсэн байна.
URL: