УБЕГ-ын даргыг тагнуулынхан шалгах бололтой
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнийг албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцоод байгаа гэнэ.
Энэ тухай өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “УБЕГ-ын дарга Л.Амарсанаа болон Сангийн сайд Д.Хаянхярваа нарыг сонгуультай холбоотой хэрэгт холбогдуулан эрүү үүсгэсэн.
Магадгүй цаашлаад Л.Амарсанаад холбогдох хэргийг мөрдөн байцаах эрх бүхий өөр байгууллагатай хамтран Ажлын хэсэг гарган шалгаж болзошгүй” гэлээ.
Өөр эх сурвалжийн мэдээлснээр УБЕГ-ын дарга Л.Амарсанааг тагнуулын байгууллагатай хамтран шалгаж болзошгүй юм байна. Түүнийг төрийн нууцтай холбоотой, бүр тодруулбал, хүмүүсийн нэр, регистрийн дугаарыг задруулсан гэсэн хэрэгт буруутгаж болзошгүй байгаа гэнэ.
URL: