Сургалтын төлбөр нэмэгдэх талаар шийдвэр гараагүй байна

Төрийн болон хувийн өмчит их дээд сургуулиудын төлбөрийн асуудал оюутнуудын хувьд хүндээр нөлөөлдөг. Хөдөө орон нутгаас суралцахаар ирсэн шинэхэн оюутнуудад энэ бур ч хүндрэлтэй. Жил бур ямар нэгэн шалтгаанаар сургалтын төлбөрөө нэмдэг жишиг тогтоод байгаа. Харин энэ намар сургалтын төлбөр нэмэгдэх тухай шийдвэр одоогийн байдлаар гараагүй байгаа юм.

Сүүлийн жилүүдэд сургуулийн төлбөр огцом нэмэгдсэн. Үүнд эцэг эхчүүд таагүй ханддаг, Улсын индекс буюу инфляцийн түвшинг харгалзан үзэж төлбөр нэмэгддэг гэх тайлбарыг сургуулийн удирдлагууд өгдөг. Өнгөрсөн онд төрийн өмчит сургуулиудын төлбөр 9.4 хувиар өсч байсан.

Үүнд МУИС, ШУТИС, ЭМШИУС, ХААИС, СУИС, МУБИС зэрэг сургуулиуд багтсан. Харин хувийн өмчийн сургуулийн асуудалд Засгийн газар оролцдоггүй байна. Тиймээс тухайн сургуулийн удирдлага, сургалтын төлбөрийн асуудлыг өөрсдийн хүрээнд шийдвэрлэдэг аж. Ирэх хичээлийн жилийн төлбөрийн асуудлаар БСШУЯ-нд сургуулиуд мэдээлэл хүргүүлсэн. Харин яам хуралдсаны дараа уг асуудал эцэслэн шийдвэрлэгдэх ажээ.

О.Мөрөн


URL:

Сэтгэгдэл бичих