Бэлэн зэлэн үгтэй хүн, овжин зальхай байдаг
Өнөөдөр хүний мөнгөөр хүүдэгнэсэн зээлсэн мөнгөө өгдөггүй щунал ихтэй зарчимч бус хүмүус олширчээ.
Гол төлөв уран цэцэн үг яриатай эдгээр хүмүүс хүний сэтгэхүйн сул талыг ашиглаж нөлөөлж чаддаг байна.
Ингэхэд сэтгэхүйн сул тал гээч юу вэ?
Айдас. Хүссэндээ хүрэхийн тулд айлгах тактик хэрэглэх: Жишээ нь орон сууцны ордероо зээлийн хоршоонд тавьсан эзнийг бодит бус мэдээллээр санаатай айлгаж дундаас нь ашиг олох санаархал. Таны эрх ашигтай холбоотой хохирохгүйн тулд…
гэх мэт чилэн сүржин үгтэй хүнээс хол байсан нь дээр. Даатгалын компани ч хүнийг бодитой, бодитой бус хүчин зүйлээр айлгаж байж л хүмүүсийг мөнгөө сайн дураар өгөхөд зөвшөөрүүлдэг шүү дээ.Давуу байдал. Ихэнх хүмүүс ая тал засах дуртай байдаг. Түүний ухаан, овсгоо самбаа, гадаад төрхийг магтаж, найрсаг үг хэлэхэд хүн уярчихдаг гэмтэй. Сэтгэлзүйн дайралт юм шүү дээ. Үгийн далимд таны эхнэр, хүүхэд, унаа машин, байр савыг чинь магтаад унавал болгоомжил. Залгуулаад жирийн аргаар олоход хүндрэлтэй ямар нэгэн зүйлийг хүсэх, бүтээж өгөхийг ятгаж, мөнгө төгрөгийн яриа гарч болно шүү.
Өгөөмөр сайхан сэтгэл.
Хүмүүсийг залилж сурсан, муу овсгоотой хүний үг яриа ч бэлэн цэцэн байдгийг анхаараарай. “Ганц удаа амьдарч байгаа юм чинь нарийлах хэрэггүй”, “Чиний сайхан сэтгэлийг чинь бурхан ивээх болно”, “Чиний өгөөмөр сэтгэлийг би л мэднэ”, “Чамаас өөр надад туслах хүн байхгүй” гэхчилэн ятгаж эхэлвэл бүү үнэмшээрэй. Залуусын хэллэгээр хошгоруулж байж танаас мөнгө салгах гэж байгаа нь тэр.
Буруутан болох.
“Чи хүмүүсийг хүнд байдалд оруулсан”, “Чи муу эцэг, найз, хүү”, “Чи дурлалаасаа няцсан” гэх мэтийн яллах дүгнэлтийг хэт бүү ойшоо. Та буруутай эсэх нь асуудлын нэг тал. Ихэнх тохиолдолд, хүний сэтгэл зүйн сул талыг ашиглаж иймэрхүү зэмлэл, шаардлага тавьдаг байна. Ялангуяа ааштай эхнэрүүд, зохион байгуулагчид, дарга удирдлагын хүмүүс ийнхүү зэмлэдэг. Ингэснэзр тэд “гэмтэй” хүнийг асар их энерги шаардагдах ажлыг биелүүлэхийг тулгадаг байна. Ийм байдалд орохгүйн тулд үнэхээр буруутай эсэхээ баримтаар тодруул.
Эр зориг.
“Эр хүн шиг байгаач”, “Хүмүүс чамайг элэг барьж байна”, “Хэдий болтол чи холийн алчуур болох юм бэ”, “Чи эр хүн биш, ёстой сул дорой амьтан” гэх мэтээр загнаж давшилвал “би тийм биш” гэж нотолж батлах гэсний хэрэггүй. Таны төлөвлөгөөнд ороогүй ямар нэгэн эвгүй үйлдэл хийхийг түлхэж байж болзошгүй тул сэрэмжил.
Шудрага зан чанар.
Үеийн үед дээгүүр тавигддаг энэхүү зан чанараар бамбай барих нь их болжээ. Үнэн хэрэгтээ хэн нэгний хувийн амбиц байх нь олонтаа. Жишээлэхэд “Чи түүнээс юугаараа дор юм бэ? Гэтэл тэд чамайг алхам тутамд чинь доош хийж, алдар гавъяаг өөрсөддөө авч байна. Чиний танил талыг ашиглаж, санал санаачлагыг чинь өөрсдийн мэт харагдуулж байна. Энэ чинь шударга бус. Хэдий болтол үүнийг тэвчих юм бэ?” Гэх мэтчилэн ятгаж хэлвэл шууд болгоомжил Учир нь таны гараар могой бариулах, хооронд чинь яс хаяж, эвдрэлцүүлэхийг хүсэж байх магадлалтай. Бусдын ятгалгаар гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цөөнгүй бий.
URL: