З.ЭНХБОЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөхvvдийн хамт УИХ-ын дарга З.Энхболдод зургаа дахь удаагийн парламентын спикерээр сонгогдсонд баяр хvргэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд энэ vеэр “Ерөнхийлөгчийн бодлого, vйл ажиллагааг дэмжиж ажиллах болно. УИХ-ын гишvvн байхдаа ч шvvх эрх мэдлийн шинэтгэлийн хvрээнд зарим хуулийн төслийн боловсруулалтад оролцож байсан.
Шvvх эрх мэдлийн шинэчлэл гэдэг тийм амархан хурдан хийчих зvйл биш ээ. Тийм болохоор батлагдсан шvvхийн багц хуулиудын хэрэгжиж эхлэх хугацаа жил гаруй хvлээгдэхээр тусгагдсан байгаа. Энэ хугацаанд бэлтгэлийг нь хангах ёстой. Ер нь, шvvхийн шинэтгэлийг Ерөнхийлөгч, УИХ хамтран хийх учиртай” гэв.
Тэрээр Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулан өргөн барьсан, яаралтай хэлэлцэх шаардлагатай хуулийн төслийн талаар Тамгын газрын даргаас лавлахад П.Цагаан шvvхийн багц хууль хэрэгжихтэй холбоотой Шvvхийн ерөнхий зөвлөлийн эрх зvйн байдлын тухай хуулийн төсөл хvлээгдэж байгааг дурдаад Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулж боловсруулж байгаатайгаа уялдуулан энэ салбарын зарим хуулийн төсөл, тухайлбал Газрын хэвлийн, Усны, Ураны тухай хуулийн төслvvдийг боловсруулж буйгаа дуулгалаа.

ARDCHILAL


URL:

Сэтгэгдэл бичих