Рианнагийн үдэшлэгт цагдаа нар очжээ
Дуучин Рианна Францын өмнөд хэсэг дэх Антиб хотод амралтаа өнгөрүүлж байгаа аж. 24 настай дуучин бүсгүй гарандаа могойн дүрс бүхий бугуйвч зүүж, тамхи татаж буй нь паппарацид өртжээ. Рианна Европт, ялангуяа далайн эргээр усан онгоцоор зугаалахыг илүүд үзэх болсон аж. Тэрбээр Францад ирэхээсээ өмнө Италийн Сардин арал дээр амарсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Рианна өөрийн амарч буй усан онгоц дээрээ бяцхан хэмжээний үдэшлэг зохион байгуулсан байна. Энэ үеэр тэдний аюулгүй байдлыг шалгахаар цагдаа нар иржээ. Гэсэн хэдий ч тэрбээр цагдаа нараас санаа зоволгүйгээр үдэшлэгээ үргэлжлүүлж тэдэнтэй зураг хүртэл авхуулсан аж.
Э. Анхтуяа
URL: