Хятадад 100000 хүн байгаль орчныхоо төлөө жагсч байна

Хятадад аж үйлдвэрийн төсөл байгаль орчинд хортой гэсэн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулаад байна. Тус улсын далайн эргийн Кидон хотын удирдлагууд өнгөрсөн бямба гарагт цаасны үйлдвэрийн хаягдал, бохир усыг далайд асгахаа зогсоохоо зарлалаа. Гэрчүүдийн хэлж буйгаар жагсагчид Шанхай хотын ойролцоох далайн эргийн хотын захиргааны байр руу дайрч, цагдаагийнхантай мөргөлдсөн гэнэ. Жагсаалд нийтдээ 50 мянга гаруй хүн оролцсон бөгөөд тэд нутгийн захиргааны байр руу дайран орж архи, тамхитай хайрцаг барин зугтан гарч байжээ.

Энэхүү бүтээгдэхүүнээ тус албаныхан хахуульд ашигладаг байж болзошгүй юм. Нийгмийн цахим сүлжээ эрхэлдэг Сина Вайбо эсэргүүцэгчдийн тоо 100 мянга хүрсэн байсан гэжээ. “Хаа сайгүй л хүмүүс байсан. Захиргааны барилгын дээр доор, автомашины зогсоол, гудамжинд гээд” хэмээн тус блог дээр бичжээ. Эсэргүүцлийн жагсаалын үеэр авсан бас нэг зурган дээр Кидон хотын намын ерөнхий нарийн бичгийн дарга хувцас хунар нь урагдсан байдалтай аюулгүй албаныхнаар хамгаалуулан яваа харагдсан. Гэхдээ эл зурагны үнэн худлыг тогтоогоогүй байгаа юм. Жагсагчдын гол шаардаж байгаа зүйл бол тус улс дахь Японы Ожи цаасны үйлдвэрийн 150 мянган тонн бохир усыг Кидоны загасчдын эрэгт асгахыг зогсоох явдал юм.

Дээрх компани Японы Жижи Прэсс агентлагаар дамжуулан “Энэхүү 150 мянган тонн ус цэвэршигдсэн бөгөөд тус улсын байгаль орчны стандарчлалыг эвдэхгүй” гэсэн мэдээлэл цацуулжээ. Энэ сарын эхээр Шинхуа мужийн захиргаа олон өдрийн оршин суугчдын эсэргүүцлийн улмаас ган цувих үйлдвэрийн барилгыг зогсоосон билээ. Харин өнгөрөгч оны зун Хятадын ард иргэд зүүн хэсгийн Хайнин болон зүүн хойд хэсгийн Далиан хотод хэрэгжүүлэх аж үйлдвэрийн хоёр төслийг эсэргүүцэн зогсоож байжээ.

Б.Ууганчимэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих