Д.Сумъяа БНСУ-ын бөхөд ялагдлаа

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны тивүүдийн эрх гэгчээр Лондонгийн олимпийн татамид зодоглох эрхтэй болсон Монгол Улсын тамирчин, ОУХМ Д.Сумъяа дөнгөж сая эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд эхний барилдаанаа хийж, БНСУ-ын бөх Ким Жан Дид ялагдлаа. Барилдааны үндсэн цагт хоёр бөх хоёул үнэлгээ авч чадаагүй, улмаар Golden score буюу нэмэлт цаг сунгасан ч хэн нэг нь түрүүлж үнэлгээ авч чадаагүй тул шүүгчдийн шийдвэрээр ялагчийг тодрууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих