Ц. Хулан: Эмэгтэй хүн болгонд нууц амраг байдаг

“Ганцхан ээждээ унших шүлэг”, “Аавдаа”, “Би дургүй”, “Хүүдээ” зэрэг олон арван шүлэг, зохиолуудаараа олны оюуны цангааг тайлж яваа яруу найрагч Ц. Хулан саяхны нэгэн хэвлэлд нууц амрагтай гэдгээ мэдэгдсэн байна.  Тэрбээр “Нууц амраг гэж ямар хүнийг хэлээд байгаа юм. Нууцаар уулздагийг уу, эсвэл сэтгэлд нууцлагдаж, гунигтай үедээ хааяа бодохоор тайтгарал авдгийг уу. Тэгвэл тийм нууц амраг эмэгтэй хүн болгонд байдаг” хэмээжээ.

Түүнчлэн миний хань уншвал уншиг л дээ. Бүсгүй хүн аль суманд оногдохоо мэдэхгүй явж байгаа талын шаргачин гөрөөс байхгүй юу. Нэг нь намначихсан, алаад идчихсэн гэж бодож байгаа бол миний хувьд үгүй л дээ. Би яваад л байна ш дээ” хэмээн ярилцлагандаа дурджээ.

Ц.Хулан 2008 оны намар Гачууртын “Монгол шилтгээн”-д хуримаа хийсэн бөгөөд тухайн үедээ  “Миний хань бол надад ирсэн одон шагнал” гэж нөхрийнхөө тухай хэлсэн байдаг.
Д.Жаргал www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих