Хоёр гишүүнийг тангараг өргөх шийдвэр гарлаа
Өнөөдөр УИХ дахь АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгүүд хуралдсан. Харин “Шударга ёс” эвсэл эхний хуралдаанаараа “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн хоёр гишүүнийг тангараг өргүүлэх шийдвэрийг гаргажээ. Энэхүү хоёр гишүүн нь Ц.Цолмон, О.Баасанхүү нар юм. Харин Ц.Оюунбаатарын тангараг өргөх эсэхийг түр хойшлуулжээ. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд дахин хандсан бөгөөд цэцийн шийдвэр гарсны дараа хэлэлцэх аж.
Б.Чимэг
URL: