Чуулган хуралдсангүй, төрийн ажил зогсов

УИХ-ын ээлжит сонгууль болсноос хойш нэг сар, гишүүд тангаргаа өргөснөөс хойш 10 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн ч УИХ-ын чуулган бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг ч удаа хуралдсангүй. МАН-гүйгээр чуулган хуралдаж УИХ-ын даргаа сонгосноос өөр хийж гүйцэтгэсэн ажил шинэ УИХ-д алга байна.

Чуулган өнөөдөр хуралдах нь гэсэн хүлээлт байсан ч мөн л талаар болов. МАН-ын зүгээс УИХ-ын даргыг сонгох процессыг дахин явуулах, Өвөрхангайн тойрогт олонхын санал авсан гэх С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын асуудлыг нааштайгаар даруй шийдвэрлэх, УИХ-ын сонгуулийн таван тойрогт автомат машинаар тоолсон санал хураалтын дүнг гараар тоолохыг АН-д санал болгоод байна. Гэвч өнөөдөр дээрх гурван асуудлыг АН-аас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Ийнхүү МАН-ын зүгээс дээрх гурван шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж, УИХ-ын ажил удаашрахад хүрээд байна. Чуулган хэзээ хуралдах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Өнөөдөр АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн Бүлэг цаг үеийн асуудлаар хуралдсанаас өөрөөр Төрийн ордонд үйл явдал өрнөсөнгүй.

Т.АМУР

olloo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих