Мисүүд “Доныг гэрэлт сувд”-тай танилцлаа

Дэлхийн  Мисс” 2012 тэмцээний оролцогчид Шанхай хотоор зугаалж, зураг авалтуудаа үргэлжлүүлсээр байна.  Тэд өчигдөр Шанхайн хамгийн  өндөр байгууламж “Доныг гэрэлт  сувд” телевизийн  цамхаг  дээр очжээ.
Шанхайд төдийгүй азидаа өндөрт  тооцогдох уг  байгууламж  аялал жуулчлалын онцгой газруудын нэгд ордог.  Хятадын хотуудаас  хөгжлийн хувьд өндөрт тооцогдох Шанхайн хот нь  барууны хөгжлөөр  хөгжсөн гэж хэлж болно. Шанхай хотын нэрийн хуудас болсон  телевизийн цамхаг нь  нэвтрүүлэг цацах, янз бүрийн арга хэмжээ зохиох, аялал жуулчлалын ажиллагаа өрнүүлэх үүргийг гүйцэтгэж байна. Энэ цамхагийн гурван налуу 7метрийн диаметртай тулгуур баганан дээр 9 метрийн даметртай 3 цилиндр баганыг суурьлуулсан байдаг. Дээр нь 11ширхэг төрөл бүрийн хэмжээтэй  ган бөмбөрцгийг байрлуулсан байдаг бөгөөд эдгээр бөмбөрцгийн хамгийн доор байгаа нь газраас  118 метр түвшинд хамгийн дээр өндөрт байгаа нь 295 метр өндөрт байрлана. Антенны өндөр 118 метр.
Хамгийн дээд талын бөмбөрцөг цайны байшин болон 1600 хүн багтаах талбайтай бөгөөд эндээс  Пудун дүүргийн хөгжил цэцэглэлтийг харж болдог.
Миссүүд өндөр цамхагийн хамгийн  дээд давхарын шилэн шалан дээр зургаа авхуулан  цагийн  зугаатйа өнгөрүүлэж байна.  Тэд Шанхайн аялалын дараагаар Ордос хотноо эргэн ирэх юм. Түүний дараагаар Хонгконг  улсаар аялал төлөвлөгөөтэй байна.

PearlTower2.431x286
PearlTower2.431x286
PearlTower2.431x286
PearlTower2.431x286
PearlTower2.431x286
PearlTower2.431x286
PearlTower2.431x286
PearlTower2.431x286

Э.Мөнх

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих