БОАЖЯ сайд Л.Гансүх: Ямар нэгэн бодлого шинж агуулсан, мөнгөний ажил байх

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх сайд А.Баатархуяг болон Г.Уянга нарыг өөрийг нь гүтгэсэн хэмээн гомдол гаргачихаад байгаа юм.
Харин нөгөө тал нь түүнийг өндөр үнэтэй хаус авлигад авсан хэмээн бичсэнээ баримт, нотолгоотой хэмээн АТГ баримт материлаа хүргүүлнэ хэмээж байсан юм. Гэвч өнөөдөр БОАЖЯ сайд Л.Гансүх Хэвлэлийн бага хурал хийж өөрийг нь гүтгэсэн Г.Уянга, А.Баатархуяг нарын эсрэг баримт нотолгоо бүхий нэвтрүүлэг хийж олон нийтэд үзүүллээ.
Тэрхүү нэвтрүүлэгт өөрийг нь авилга авч 165 сая төгрөгний үнэтэй хаус авсан гээд байгаа нь худал, хэлж байгаа нотолгоо баримт болгон нь зөрж байгаа. Энэ нь цаанаа ямар нэгэн бодлого шинж агуулсан, мөнгөний ажил хэмээсэн. Хэрвээ нотолгоо баримт нь чинь байгаа болоод үнэн бол яагаад цагдаагийн газар очоод тэр баримтанд гарын үсэг зурж чадахгүй зугтаад байгаа юм бэ гэдэг асуултыг тэрээр тодруунаар сануулж, хэлж байх юм.
Хэрвээ А.Баатархуяг, Г.Уянга нар надаас уучлалт гуйх юм бол надад татгалзах зүйл огтхон алга гэж Л.Гансүх тэрээр хэллээ. Гүтгэлэг хардаж бичсэн зүйл гэдэг тэс ондоо зүйл тэр тусмаа хүн гүтгэнэ гэдэг хамгийн муухай зүйл хэмээсэн үүний цаана ямар нэгэн улс төр, мөнгөний асуудал байх вий гэсэн асуудал сайдыг санаа зовоож байгаа ганц зүйл нь аж.


URL:

Сэтгэгдэл бичих