Н.Энхбаярын шүүх хуралд гэрч, шинжээч, хохирогчдыг оролцуулахыг хүслээ

Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэд МАХН-ын дарга Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл гэрч, хохирогч, шинжээч нарыг заавал оролцуулах тухай албан бичгийг хүргүүлжээ.

Тус албан бичигтээ “МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд мөрдөн байцаалтын ажиллагааг нэг талыг барьж, олон хүнийг хоморголон баривчилж, албадан ирүүлэхээр сүрдүүлж, улмаар монголын нийгэмд айдас хүйдэс буй болгосон хүнлэг бус нөхцөл байдалд явуулсан учраас Н.Энхбаярыг холбогдуулсан хэргийн болж өнгөрсөн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлох ба шүүгдэгчийн яллах ба цагаатгах нөхцөл байдлыг бүрэн тогтоохын тулд дараах гэрч, хохирогч, шинжээчийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцуулах зайлшгүй шаардлагатай байна” гэсэн байна.

Түүнчлэн албан бичигт Гэрчээр хамба лам Д.Чойжамц, иргэн Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б.Эрдэнэбилэг, Н.Баасанжав, Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, М.Бадамжунай, Х.Наранхүү нарыг, хохирогч гэгдэх Н.Нанзаддорж, Д.Батбилэг, О.Машбат, М.Энхболд, Шинжээчдийн хувьд Г.Наранцэцэг, Р.Зоригт, Ж.Уртнасан нарыг заавал шүүх хуралдаанд оролцуулах хэрэгтэй гэж үзсэн байна.

Хэрэв өмгөөлөгчийн гаргасан энэ хүсэлтийг шүүх хүлээн аваагүй тохиолдолд ЭБШХ- ийн 318 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэгдэх болно. ЭБШХ-ийн 318.2.1,-т хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй бол шүүхийн тогтоол хүчингүй болох үндэслэл болдгийг шүүх бүрэлдэхүүн анхааралдаа онцгойлон авна гэдэгт итгэж байна гэжээ. Т.АМУР


URL:

Сэтгэгдэл бичих