БНАСАУ-н бөх Ан Кум Ай эх орондоо анхны алтан медалийг авчирлаа

Жудо бөхийн тэмцээн тун сонирхолтой өрнөсөөр байна.  Эмэгтэйчүүдийн 52кг-н жингийн аваргын төлөө Олимпийн мөнгөн медальт,  БНАСАУ-н Ан Кум Ай,  мөн Олимпийн мөнгөн медальт , Кубын бөх Я.Бермот Акоста нар хүч үзлээ.  Хоёр бөх тун одтой байж өрсөлдөгчдөө илүүрхэн ялж гарч ирсэн юм.  Үндсэн цаг болох 5 минутанд бие биесээ илүүрхэж чадаагүй бөгөөд цаг сунгасан цагт Ан Кум Ай өрсөлдөгчөөсөө шийдвэрлэх оноог салгаж чадсанаар анх удаагаа олимпийн аварга боллоо.

Ан Кум Ай энэ жил 32 настай, хашир туршлагатай  тамирчин юм.  Харин хүрэл медалиудыг Францын Жнето Пришило, Италийн Росабла Форчинити нар Бельги, Люксенбургын тамирчдыг сөхрүүлснээр авцгаалаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих