Театрын хун хөл хүнд болжээ
Үзэгчдийн хайртай хун ирэх улиралд тайзнаа бүжихгүй нь. Учир нь театрын хун хөл хүнд болжээ. Саяхан театрын шинэ хун хэмээн нэрлэж байсан балерина Б.Саруул өдгөө үзэгчдийн хайртай хун, чадварлаг бүжигчин болж, шинэ үеийн залуу “од” хэмээн нэрлэгдэх болсон.
Түүний нөхөр дурлалт бүсгүйнхээ тоглосон балет бүрийг алгасалгүй үздэг бөгөөд тэд тун удахгүй үрийн зулай үнэрлэх нь. Хосууддаа баяр хүргэж, аз жаргал хүсье.
М.УРИН
URL: