Хануйн голын хөвөөн дэх рашаан

Наадмын дараа амрахаар шийдэж хүүхдүүдээ аваад Булган аймгийн Баян-Агт сумын нутаг Хануйн голын хөвөөн дэх рашаанд очиж 9 хоног дараалан хоолойны рашаанд орж, бүх л төрлийн өөрт хэрэгтэй гэсэн рашаан хүртэж эмчилгээнд яваад ирлээ. Архангай аймгийн Чулуут сумын Хануй багийн (хуучнаар Хүрэм бригад) Хайрхан уулын өврөөс эх авдаг Хануй рашаан Улаанбаатраас 550 гаруй, Баян Агт сумын төвөөс найман км зайтай байдаг.

Хануй голын хүрмэн чулуун дунд 88 төрлийн рашаан байдгаас зарим нь ширгэж үгүй болжээ. Одоо тэнд элэг, зүрх, бөөр, уушиг, ходоод, цөс, сав, хамар, чих, хоолой, нүд, шүд, толгой, амны хөндий, хэл, тархи, мэдрэл, дотор зэрэг бүх эрхтэнд зохицох рашаан байна. Зарим нь бүр нарийвчилсан байх жишээтэй. Тухайлбал, бөөрний рашаан дотроо баруун, зүүн, их бага тархины гэх мэт эрхтэнд зориулагдсан байдаг.

Эрдэмтэн, судлаачдын тогтоосноор хэдэн зуун жилийн тэртээгээс Монголчууд Хануйн рашааныг эмчилгээ сувилгааны чиглэлээр хэрэглэж иржээ. Нэлээд хожуу 1980-аад оны сүүлчээр Булган аймгийн төр, захиргааны байгууллагын санаачлагаар рашааныг багш нарын амралт, рашаан сувилалын газар болгон тохижуулсан юм байна.

Мөн үе мөч, арьс өнгө, харшлын рашаан, шавар элбэг. Хануйн рашаанд орох хамгийн тохиромжтой үе нь долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25 хүртэл.
Рашаануудаас гадна бас тухайн эрхтэнд зохицсон хэлбэртэй чулуунууд байх нь гайхалтай, жишээ нь энерги авдаг гэх чулуу нь их сайхан халуун байх ба эрэгтэй хүний хэвтдэг нь бүх биеийг нь хумин авах шиг хэлбэртэй байхад эмэгтэй хүнийх нь хавтгай зөвхөн нуруу наахаар байх аж. Харин хаан, хатан суудал гэж байх ба тэр нь том модны 2 талд хад тогтсон уг мод нь нэг тал руугаа налсан байх юм. Эрэгтэй хүнийх нь далан дээр таарч байхад эмэгтэй нь хондлой таарахаар байх юм.  Бусдыг нь та бүхэн Монголдоо зочлохдоо, харихдаа өөрсдөө очиж үзээрэй!

Дотоодын жуулчид, рашаан усанд амрагчдад зориулсан амралтын газартай. Хувийн олон амралт, сувилалын газар бий. Үнэ ханш нь ч боломжийн. Жишээлэхэд зуны байр эсвэл гэр 1 хоногийн 20.000 төгрөгөөс эхэлнэ. Энэ үнэд хоол унд ороогүй, бас хүний тооноос хамаараагүй. Харин хүний тоогоор өдрийн 26.000 төгрөг гээд хоол багтсан амралт ч байх юм билээ. Дэд бүтэц хөгжсөн. Өөрөөр хэлбэл эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй, үүрэн телефоний “SkyTel” амралтынхаа газраа шууд барьдаг боловч “Мобиком”-ын сүлжээ овоо өөд өгсөөд барина.

Шүүмжлэх зүйлс хэд хэд харагдсан нь өнөөх Монголчуудын сэтгэлгээ, амрагчдын зүгээс гарч байгаа юм. Рашаан сувилал маань хувь хүн эсвэл албан байгууллагын мэдэлд шилжээгүйгээс менежмэнт дутагдаж байгаа илт байлаа. Ноднин уржнанхан  хогийн савнууд байрлуулсан авч жорлон ердөө байхгүйгээс хүмүүс энэ тэндгүй бие засах аж. Зарим эцэг эхчүүд бол бүр арай дэндүү рашаантай тун ойрхон хүүхдүүдээ шээлгэж байгааг харахад энэ янзаараа бол тун удахгүй ширгэx аюултай санагдсаныг нуух юун. 5 жилийн өмнө ирж байсан хүмүүс хоолойн рашаан хичнээн сайхан тунгалаг бас гүнзгий байсныг харамсан ярьж байсан юм. Гэтэл энэ жил бараг шалбааг болох шахсан, шавартай болсоноос гадна ундарга хавьцаанаа л хүйтэн болохоос бусад газартаа их бүлээхэн болсон байв. Учир нь манайхан л болсон хойно хаа дуртай газраа хогоо хаясаар л явах аж. Эх эцэг нь хаяхаар хүүхдүүд нь дуурайгаад л хаях юм. Xэлэх ч үгүйг яана.
Хануйн рашаанаас баруун хойш долоон км яваад үзэсгэлэнт Шаргын нуурны эрэг дагуу амрах боломжтой. Нуурын эрэг дагуу баригдсан зуны амралтын хэдэн байшин бий. Хоногийн хөлс нь мөн л 20.000 төг. Хануй голын рашаанд орсны дараа Шаргын нууранд орж хорхойнд хазуулах сайн гэцгээдэг юм билээ.


Шаргын нуурын

Shargyn nuurshargyn nuur

shargyn nuur

shargyn nuur

shargyn nuur

shargyn nuur

shargyn nuur

 


URL:

Tags:

Нэр: gansukh Огноо: 10 August 2015

holbogdoh utas bhgui ym uu

Сэтгэгдэл бичих