Х.Цагаанбаатар юүко үнэлгээгээр 2 дахь барилдаандаа ялагдлаа

Лондонгийн зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд эх орноо төлөөлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дөнгөж сая хоёр дахь барилдаанаа хийж, дэвжээний эзэн орны бөх Колин Оатест дийлдлээ.

Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Тайванийн жүдоч Ту Кай Венг вазари, юүко үнэлгээгээр ялсан тэрбээр энэ удаад цаг дуусахаас таван секундын өмнө юүко үнэлгээ алдсанаар Их Британийн тамирчинд ялагдлаа.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд жингийн тамирчдаа манлайлан барилдсан Гавьяат тамирчин М.Бундмаа хоёр дахь барилдаанаа хийж, Кубын бөх Янет Бермой Акостад цэвэр ялагдсанаар олимпийн татамиг орхилоо.

Олимпийн наадмын бэлтгэлээ базааж байх явцад хөлөндөө бэртэл авсан тэрбээр ямартай ч эхний өрсөлдөгч болох Гайти улсын тамирчинг цэвэр ялж, удаахь барилдаандаа дэлхийн шилдэг жүдочдын нэг Янет Акостатай хүчтэй өрсөлдөөн үзүүллээ.


URL:

Сэтгэгдэл бичих