Нэг ч медальгүй эхэллээ

Бээжингийн олимпоос анх удаа алтан медаль авсан монголчууд энэ удаад Лондонгоос ч бас алтан медаль хүлээж байгаа. Гэвч эхний хоёр өдрийн байдлаар манай тамирчид медалийн тавцан дээр гарч чадсангүй.

Эхний өдөр жүдогийн хамгийн хөнгөн жин болох эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн барилдаан болсон. Энэ жинд манай тамирчин Д.Төмөрхүлэг болон М.Уранцэцэг нар зодоглосон. Д.Төмөрхүлэг эхний барилдаандаа Бразилийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол М.Уранцэцэг эхний учраагаа төвөггүй ялсан ч дараагийн тойрогтоо Бээжингийн олимпийн аварга, Румины бөх Алина Димиртуд ялагдсан. Дараа нь торгуулийн тойрогт Аргентиний бөхөд ялагдсанаар мөн л тэмцээнээ дуусгав.

Харин өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр гол найдлага болох Х.Цагаанбаатар, М.Бундмаа, О.Гүндэгмаа зэрэг шилдгүүд Лондоны дэвжээнээ гарсан. О.Гүндэгмаа 10 метрийн хийн гар бууны төрөлд буудаж, 18-д жагссанаар тэмцээнээ дуусгав. Харин жүдогийн 52 кг-ийн жинд барилдсан М.Бундмаа эхний учраагаа цэвэр ялсан ч дараагийн барилдаанд Люксенбүргийн бөхөд цэвэр ялагдлаа.

Түүнчлэн жүдогийн 60 кг-ийн жинд хүч үзсэн Х.Цагаанбаатар эхний тойрогтоо Тайваний бөхийг ялсан ч хоёр дахь тойрогтоо эзэн орны бөх Коален Оатест юко үнэлгээгээр ялагдлаа. Ингэснээр манай тамирчид эхний хоёр өдрийн байдлаар медаль хүртэж чадсангүй.

Л.Дэлгэр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих