Монголын далбаaг Б.Сэр-Од мандуулсаар талбайд орж ирэв

Зуны XXX олимпийн наадам “Лондон-2012”-ын нээлтийн ёслолын ажиллагаа баг тамирчдын парадаар үргэлжилсэн билээ. Уламжлал ёсоор олимпийн өлгий нутаг Грекийн тамирчид парадыг манлайлж, цэнгэлдэхэд орж ирсний дараа олимпийн наадамд өрсөлдөх 204 орны баг үсгийн дарааллаар цэнгэлдэхэд цугласаар байна.

Дөнгөж сая Монголын баг тамирчид олимпийн цэнгэлдэхэд орж ирлээ. Гавьяат тамирчин Б.Сэр-Од эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсаар Монголын олимпчид баг тамирчдын парадыг буухиалав. Монголын баг тамирчдын тухайд спортын долоон төрөлд 29 тамирчнаа өрсөлдүүлэх билээ.


URL:

Сэтгэгдэл бичих