Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр их бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

2012 оны 07 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

         Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, Алтайн өвөр говиор 29-34 градус, баруун зүгийн нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.

 Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


URL:

Сэтгэгдэл бичих