Өнөөдөр Монголд буусан 30 залуу бизнесмэн яах гэж ирэв?
Өнөөдөр өглөө “Хонг Конг-Улаанбаатар” чигэлэлийн онгоцоор 30 залуу бизнесмэн буужээ. Тэд Ирээдүйн төлөөх глобал институци, Тэнгэр санхүүгийн нэгдэл болон “Фронтиер ХХК”-тай хамтран зохион байгуулж “Дэлхийн залуу удирдагчид хөтөлбөр”-ийн хүрээнд манай улсад хөл тавьсан байна.
Эдгээр залуусын дунд Orix, NEC, DuPont, Bosch, DBS Bank, and BASF зэрэг компаниудын төлөөлөл багтжээ. Тэдний гол зорилго нь “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г Монголд үүсгэн байгуулах төлөвлөгөө боловсруулах.
Хөтөлбөрт оролцогчид Монгол орны ойрын болон дунд хугацааны хөгжлийн төлвийг ойлгох зорилгоор бизнес эрхлэгчид, жирийн иргэд болон хөрөнгө оруулагч болох боломжтой байгууллагуудтай уулзах маягаар долоо хоног монгол байна.
Энэ хугацаанд дэлхийн анхаарлын төвд байгаа “Оюу Толгой” компанитай танилцахаар тэдний хөтөлбөрт тусгагджээ.
Монгол улсын уул уурхайгаас хамааралтай эдийн засга өгч байгаа ч богино хугацаатай өндөр хүүтэй зээл олгодог, хөрөнгийн зах зээлд гарах боломж хязгаарлагдмал байдаг нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн орчинг маш таагүй болгодог.
Тиймээс хөтөлбөрт оролцож байгаа залуус өөрсдийн бизнесийн ухаан болон бизнес эрхлэгчдээс хуримтлуулсан мэдээллээ солилцох замаар “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалтын сан”-г бүгдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр бий болгох тогтмол сувгийг тодорхойлсон төлөвлөгөө гаргаж, үнэлгээний нөхцөл болон үр дүнг нь хэмжих аргачиллаа боловсруулах юм. Жижиг дунд үйлдвэрүүдийг санхүүгийн түншүүдтэй холбож санхүүжилтийн асуудлыг шийдсэнээр Монгол улсын хөгжилд туслах чухал алхам болох ба хөрөнгө оруулагчдад ч ашигтай боломжуудыг авчрана гэж тэд үзэж байгаа аж.
Монгол, Япон, Сингапур, Малайз, Индонейз, Хятад, Австрали, Энэтхэг, Канад, Англи, АНУ гэсэн 11 орны шилдэг залуу бизнесменүүдийг өнөөдөр Тэнгэр санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болд хүлээн авч уулзжээ. Тэд монгол улсын эдийн засгийн орчинтой танилцаад наймдугаар сарын 1-ны 10:30 цагт “Улаанбаатар” зочид буудалд хэвлэлийн хурал хийж, 3-нд гэрийн зүг жолоо залах юм байна.
URL: