Шилмэл Онигоонууд

Топ 6 худал хэллэг:

1. Яг очиж явна
2. Би уурлаaгүй ээ
3. Турнаа
4. Дахиж хэнийг ч ингэж хайрлахгүй
5. Дахиж ёстой аpxи хэрэглэхгүй
6. Ална даа чамайг.

 

Нэг залуу онигоочин найзаасаа онигоо яаж сайн мэддэг ярьдаг болох вэ гэж асууж нөгөөх нь:
- Гадны онигоо олж унш. Дараа нь монголчил. Жишээ нь: Путины тухай онигоог Энхбаярын тухай болгож болно. Чи нэг оролдоод үз дээ.
Манай залуу хэсэг бодож байснаа:
- Дэлгэрмөрөнг дүүжлэв.
гэжээ.

 

Саарал ордноор юу байна
Сагсуу хэдэн банди л байна
Цаагуур чинь тэгээд юу байна
Цалингүй баахан хулгайчид л байна
Дэлгүүр хоршоогоор юу байна
Дэгс үнэтэй бараа л байна
Гудамжаар тэгээд юу байна
Гуйлага гуйсан хүүхдүүд байна
Тэгээд ер нь юу байна
Тэрэг нь багтахгүй гудамж байна
Сонин тэгэд юу байна
Соёлгүй тэнэг жолооч л байна
Хөдөөгүүр тэгээд юу байна
Хөглөрч гүйцсэн нүх нь байна
Улаанбаатраар юу байна
Утаа нь ихдээд хэцүү л байна
Монголоор тэгээд юу байна
Молиго ихтэй тийм л байна
Чамаар тэгээд юу байна
Чингис уугаад сайхан л байна.

 

Манай гарагийн 16 нийтлэг хууль:

Механик засварын хууль – Гар тосоор бохирдсоны дараа хамар загатнаж, бүр шээс хүрдэг.

Таталцлын хууль – Ямар нэг багаж, эрэг, боолт, шруп газарт унаад хамгийн хүрэхэд хэцүү газарт оччихдог.

Магадлалын хууль – Хэн нэгний анхаарлыг татах магадлал нь гаргаж буй үйлдэл хэр тэнэг байгаатай шууд хамааралтай.

Дурын тооны хууль – Хэрвээ дугаар андуураад залгавал хэзээ ч утас ярьж байна гэсэн дохиог сонсохгүйн дээр хэн нэгэн нь заавал харилцуураа авч таардаг.

Гэм зэмгүйн хууль – Дугуйны хий гараад ажлаас хоцорлоо гээд захиралдаа хэлж аргалсны яг маргааш өглөө нь дугуй хагарч таардаг.

Гажилтын хууль – Явж буй замын эгнээгээ солих үед түрүүн явж байсан эгнээний машинууд одоо явж буй эгнээнийхээс бүр хурдан явчихдаг. /Бүр дандаа шүү/

Ванны өрөөний хууль – Биеэ усанд бүтэн булхсан байхад утас хангинадаг.

Дотно харилцааны хууль – Бусдад харагдахыг хүсэхгүй хэн нэгэнтэй явж байхад таньдаг хүнтэйгээ таарах магадлал маш ихээр өсдөг.

Үр дүнгийн хууль – Хэн нэгэнд энэ ажиллахгүй хэмээн батлах гэж оролдох үед ажиллачихдаг.

Биомеханикийн хууль – Хэр их загатнах нь хүрч авах гэж байгаа зүйл хэр хол байгаатай урвуу хамааралтай.

Үзвэрийн газрын хууль – Ямар ч тоглолтон дээр очиход захын суудлаас хамгийн хол, төвөөр суудал авсан хүмүүс хамгийн сүүлд ирж, хоол хүнс, ундаа ус авах, бие засах газар руу холхихын дээр бүр тоглолт дуусахын өмнө явчихдаг. Тэгэхэд захаар суудал авсан хүмүүс эрт ирж, огт нааш цааш хөдлөхгүйн дээр урт хөлтэй, эсвэл бүдүүн гэдсээ багтааж ядан тоглолтыг дуусан дуустал нь үздэг. Ядаж байхад захаар суусан хүмүүс муухай ааштай байхыг яана.

Старбаксын хууль – Халуун кофе уухаар суух яг тэр мөчид кофег хөртөл нь захирал юм асууж, загнаж таардаг.

Шүүгээний тухай Мөрфигийн хууль – Хувцас солих өрөөнд хоёрхон хүн байвал хувцасны шүүгээнүүд нь зэргэлдээ байж таардаг.

Логик зөрчлийн хууль – Юу ярьж байгаагаа сайн мэдэхгүй үед юу ч байсан бүтэх боломжтой байдаг.

Худалдааны маркетингийн стратегийн тухай Вилсоны хууль – Үнэхээр хэрэглэх дуртай бүтээгдэхүүнээ яг олтол үйлдвэрлэхээ больчихдог.

Эмчийн хууль – Бие сайнгүй байгаа үед зориод эмчид үзүүлэхээр очих яг тэр үед бие өвдөөгүй мэт болчихдог. Ерөөсөө өвдөөд л байж байя.

 

Самар цөмбөл дуустал
Сахар хийвэл уустал.

Зодохын муу пойлдох
Ярихын муу сенсацлах.

Энгийн иргэд ярьж л байдаг
Эрхэм гишүүд хуцаж л байдаг.

Санаж явбал мартахгүй
Сажилж явбал амжихгүй.

Айлаас эрэхээр авдраа уудал
Саахалтаас хайхаар салтаалснаа гарга.

Дуудах нэрийг паспортон дээр бичдэг
Дуурсах хочийг найзууд өгчихдөг.

Ядрах цагт гутлын чанар танигдана.

Эрдмийг нэтээр сурдаг
Эрлийг гүүглээр олдог.

Энхтайваны гүүр урт, Элбэгдоржийн хүзүү богино.

Эрдэмтэй хүн дипломтой, их мөрөн бохирдолтой.

Дуслыг хураавал үер, дуулсныг хураавал шар сонин.

Биеэ засаад усаа тат !

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай таксидна.

Хувцас бурхан бие чөтгөр, Гагагийн хувцас ганцаараа чөтгөр.

Цувж гарсан чацганаас цуглаж гарсан баас дээр (гэдэс нь гүйлгээд туйлдсан хүний үг)

 

Насанд хүрч буй хүү, найз охинтойгоо уулзахаар явж байна. Ээж нь захина:
-Чи хүнтэй аятайхан яриарай даа. Хоол ундны тухай яриад дараа нь гэр орных нь тухай тэгээд философийн тухай гээд…
Хүү болзоонд ирэв:
-Настя чи гоймонд дуртай юу?
-Үгүй ээ.
-Чи ахтай юу?
-Үгүй ээ.
-Хэрвээ ахтай байсан бол гоймонд дуртай байх байсан уу?

Эхнэртэй эр лифтэнд ортол нэг бүсгүй байж. Хэсэг явснаа нөгөө бүсгүй эргэж харснаа нөгөө эрийг алгадаад авснаа:
- Та яасан ичдэггүй хүн бэ? Эхнэртэйгээ явж байж.
Лифт зогсоод нөгөө бүсгүй гарч одсонд мань эр эхнэртээ үнэн сэтгэлээсээ айсан өнгөөр:
- Өвгөн чинь яагаа ч үгүй шүү. Тангараглая гэсэнд эхнэр нь:
- Зүгээр зүгээр, би б**сийг нь илчихсэн юм гэжээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих