Цагдаагийн “111” гэдэг газар цадигаа алджээ

“Баривчлан саатуулах” нэртэй нэгэн газрыг иргэд “111” гэх бөгөөд нийслэлийн хойморт оршдогийг зарим нь мэдэх биз. Хотын “хүнд гар”-уудыг цуглуулдаг болохоор хатуу чанга байх нь ойлгомжтой. Гэхдээ л тэнд хүн буй тул хүний эрхийн асуудал яригдах ёстой. Баривчлагдагсдыг долоон хоногийн лхагва гарагт ар гэр, ахан дүүс нь эргэдэг журамтай аж. Харин сүүлийн үед энэ нь хагас хэрэгждэг болжээ. Найзаа эргэх гэж очсон хүмүүсийг уулзуулахгүй байлаа. Шаардлага нь тун бүдүүлэг ажээ.

Ганц жишээ татья. Нас тогтсон эр эхнэртэйгээ хамт нэг найзаа эргэхээр иржээ. “Танай найз 25 хоногтой орсон байна. Хоногийн төлбөр 25 мянган төгрөгөө өгөөгүй юм байна. Төлбөл уулзуулъя, эс төлбөл уулзуулахгүй” гэв. Төлбөрийг нь ар гэр, ахан дүүс нь барагдуулах болохоос анд нөхдөд нь хамаагүй баймаар юм. Хэдэн халуун хуушуур авчирсан бол болоо юм биш үү? Цагдаагийн гэх тодотголтой “111” гэдэг газар цадигаа алдах нь ээ.
У.Мичид (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих