Олимпийн нээлтийн хүндэт төрийн тэргүүнүүд

Өнөө шөнө болох Олимпийн наадмын нээлтэнд 120 орны төрийн тэргүүн оролцохоор болжээ. Мөн мянга мянган хүндтэй зочид, дэлхийн алдар цуутнууд олимпийн бамбарын дор цуглах аж. Олимпийн наадмын нээлтийг Их Британийн хатан хаан II Элизабета албан ёсоор нээнэ. Мөн мянга мянган тамирчид% зочид төлөөлөгч төдийгүй олимпийн наадмыг дэлхийн өнцөг булан бүрээс шимтэн үзэж байгаа хүмүүст зориулан зохион байгуулагчдын зүгээс гэнэтийн бэлэг барихаар бэлдэж байгаа аж. Хүмүүсийн урьдчилан таамаглдаж байгаагаар тэдний барих гэнэтийн бэлэг нь алдарт “Харри Поттер” кинотой холбоотой байх юм гэнэ.
Энэ удаагийн олимпийн наадмын нээлтийг үзэж сонирхохоор АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Германы канцлер Ангела Меркел, Японы Ерөнхий сайд Ёсихиро Нода, Монакогийн вант улсын ханхүү Алберт, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Ерөнхий сайд Дмитрий Медведев нарын хүндтэй зочид Лондонд цуглах аж.

Харин манай улсаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албаны хүмүүсийн хамт Лондонг зорьж, нээлтийн ёслолыг үзэхийн сацуу олимпийн тамирчдаа дэмжих юм.  Ерөнхийлөгчийг дагалдан явах хүндэт зочноор Бээжингийн олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган болон Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар сонгогдсон билээ. Хамба ламын тухайд тамирчдадаа сан тавьж өгөх бөгөөд хэл амнаас хамгаалах ном айлдах юм гэсэн. Мөн тэднээс гадна урлаг соёлын одод оролцох нь тодорхой. Тэдгээр хүндтэй зочны эхэнд Холливудын хамгийн сайхан хос гэгддэг Брэд Питт, Анжелина Жоли нар багтаж байгаа юм байна. Лондонд очих хүндтэй зочдыг Букингемийн ордонд хүлээн авч байгаа ажээ. Энэхүү олимдийг зохион байгуулах хорооноос нээлтийн ёслолын бүжиг, дуу болон бусад урлаг соёлын үзүүлбэр, гэрэлтүүлэг зэрэг нэмэлт зардалд нийт 42 сая ам.доллар зарцуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих