Романтик хос охиндоо Ундарга нэр өгчээ

Олны танил хосуудын цувааг залгамжилж буй жүжигчин Т.Билэгжаргал, “Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа нар саяхан охинтой болсон билээ. Үрийн зулай үнэрлээд өрх гэрийнхээ гал голомтыг асаасан залуу хос охиндоо Ундарга гэх содон нэр хайрлажээ. Оюутны ширээнд хамт сууж, нэгэн тайзнаа “Ромео Жулетта” болж тоглосноор барахгүй “Франц үнсэлт” кинонд романтик хосын дүр бүтээсэн тэд хайрын түүхээ бодит амьдрал дээр биелүүлсэн азтай улс. Энэ ч утгаараа, хайрын ундарга ийнхүү амьдрал болон үргэлжилсэн бэлгэдэл болгож охиноо ийн нэрийджээ. Хосууд нялх охиноо асраад ихэд завгүй байгаад бөгөөд жүжигчин Т.Билэгжаргал хэд хэдэн кино, сурталчилгаанд тоглох санал хүлээн авсан гэнэ. Харин “Гурван охин” хамтлагийнхан нялх биетэй гишүүнээ тэнхэрч автал ямар нэг уран бүтээл гаргахгүй гэсэн бөгөөд хэсэг хугацаанд амрахаар шийджээ.

Р.Есүй yanaa


URL:

Сэтгэгдэл бичих