Хятад ажилчид монголчуудаас хэд дахин өндөр цалин авдаг нь…
Уул уурхай, барилгын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ хүн хүч дутагдалтай байгаагаас манай улс гадаадаас ажиллах хүчийг ихээр оруулж ирэх болсон. Ялангуяа хятад, солонгос улсуудаас ихээр оруулж байгаа бөгөөд тэдний авч буй цалин монгол иргэдийнхээс хэд дахин илүү аж. Яагаад гэдгийг үндэсний компаниудын эзэд тайлбарлахдаа “Монгол ажилчид чадвар муутайн дээр залхуу, мөн архи ууж ажил цалгардуулдаг , хулгай хийдэг хэцүү.
Харин хятад, ажилчид цаг барьдаг, ажлын бүтээмж нь сайн, элдэв зүйл нэхдэггүй, тохилог орчин ч шаардлагагүй цалинг нь өгч байвал болоо гэсэн сэтгэхүйгээр ханддаг” гэжээ. Хэрэв манайхан хятад ажилчид шиг байвал дор хаяж авдаг цалингаа хоёр дахин нугалж авах нь. Монгол Улсын Засгийн газар 2012 онд гадаадаас 4000 гаруй ажиллах хүч авахаар болсон ч гэлээ энэ нь зөвхөн цаасан дээрх хоосон тоо юм. Учир нь, Улаанбаатар, Амгалан болон бусад өртөөнд өдөрт доод тал нь 200 хятад ажилчин буудаг гэсэн мэдээлэл бий. Энэ мэт баримттай мэдээллүүд байсаар атал гадаадын ажилчдыг авахаа багасгах нь бүү хэл харин ч улам нэмсээр байгааг холбогдох албаныхан хэлж байгаа. Тиймдээ ч МХЕГ-аас уул уурхай болоод барилгын салбарт нэгдсэн шалгалт хийн маш олон компани квот хэтрүүлэн хятад, солонгосуудыг ажиллуулж монголын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж ирснийг илрүүлжээ.
URL: