Жүжигчин Пара мартын найманд дуртай
Драмын дөрөв хэмээн олноо танигдсан залуусыг бүсгүйчүүд үнэхээр сайхан залуус хэмээн ярьдаг байсан. Өдгөө хувийн уран бүтээлээ хийж байгаа драмын дөрвийн нэг жүжигчин Н.Наранбаатар буюу Параг кино, тайз дэлгэцийн дүр, мөн найруулагч гэдгээр нь мэдэх билээ. Тэрээр Соёл Урлагийн Их сургуулийг 1994-1998 онд жүжигчин, найруулагчийн мэргэжлээр төгсчээ.
“Миний сайхан эх орон”, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Тэнгэрийн хүү”, “Шөнө амталсан нулимс”, “Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжиг, “Бооцоо”, “Надаар тоглосон хайр”, “Нүцгэн дурлал”,”Нууц амраг чинь болоё”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм”, “Би ч гэсэн жаргамаар байна” “Танихгүй эмэгтэйн захидал” зэрэг уран бүтээлүүдэд найруулагчаар ажиллан, заримд нь тоглож байсан.
Парагийн эхнэрийг Л.Гантуяа гэдэг бөгөөд анх найзынхаа төрсөн өдрөөр танилцаж байсан гэнэ. Одоо хоёр хvv, хоёр охинтой өнөр өтгөн гэр бүл болжээ. Ангийнхан нь түүнийг Пара гэж дууддаг байжээ. Гүррагчаа шиг сансрын нисгэгч болж, тэнгэрээр дүүлэхийг хүсдэг байсан түүний мөрөөдөл дунд сургуулийн урлагийн vзлэгт орсноор өөрчлөгдсөн аж.
Парагийн гэр бүл эхнэртэйгээ танилцсан өдрөө баяр, ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд “Мартын найм”-ны баярт гол анхаарлаа хандуулдаг. Учир нь тус баярын өмнөх өдөр охин нь төрсөн бол дараагийн өдөр нь өөрөө төрсөн ажээ. Ийнхүү монголын урлагт Пара хэмээн алдаршсан Л.Наранбаатарт амжилтыг хүсье.
www.times.mn
URL: