АНУ-ын газар нутгийн 85 хувь нь цөлжиж байна
АНУ-ын нийт газар нутгийн 55 хувь нь хуурайшилтад идэгдсэн гэсэн харамсалтай мэдээлэл байна. Үр тариа хатаж, гол нуурууд ширгэжээ. Нэгдсэн улс хуурайшилт болон цаг агаарын халуун урсгалтай тэмцэж байна.
Тус улсын газар нутгийн 15 хувь нь цаг уурын өөрчлөлт болон ган гачигтай байгаа гэнэ. 1956 оноос хойш тус улсад хуурайшилт үүсч эхэлжээ. Мэргэжилтнүүд гамшиг үргэлжлэхийг анхааруулсаар байна. Нэгдсэн улсад болж буй эл цаг уурын өөрчлөлт нь сүүлийн 350 жилд тохиож байгаагүй гэдгийг тэд хэллээ.
Тус улсын ихэнх мужийн газар нутгийн 85 хувьд нь хуурайшилт буюу цөлжилг үүсчээ. Хуурайшилтаас болж Оклахома мужаас сая гаруй оршин суугчид Калифорни руу зүг нүүж байна. Дэлхийн эрдэнэ шишийн үрийн хамгийн том экспортлогч орон болох тус улсын бүтээгдэхүүн өнгөрсөн жилийхтэй харьцуулахад найман хувиар буурсан гэнэ. Эрдэнэ шишийн нөөц бүрдүүлэлтийн 80 орчим хувийг хуурайшилт сүйтгэж орхижээ.
Орчин цагийн хуурайшилтын гамшгийн ид үе 2010 оноос эхэлсэн бөгөөд хуурай салхи, өндөр хэм зэрэг цаг уурын өөрчлөлт нь цөлжилтийн үндэс болж өгч байгаа хэрэг. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш тус улсын дийлэнх мужуудад термометрийн заалт 37-39 хэмээс буурсангүй. Висконсин мужид сүүлийн 55 өдрийн турш ямар ч бороо орсонгүй. Хөдөө аж ахуй эрхлэгчдийн хувьд тариалалт хатснаас гадна үхэртээ өгөх идүүргүй болсон нь хамгийн хүнд байгаа юм.
Супермаркетүүд хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсээр, фермерүүд амьдралын төлөө тэмцсээр байна.
Өнөөдрийн байдлаар тус улсын 26 мужийн 1000 гаруй хороо байгалийн гамшигт өртжээ. Гамшигт хамгийн их өртсөн газар нь Хадат уулсын төвөөс өмнөд хэсэг, Нью Мексикээс Колорадо мужийг дамжаад Юта хүрэх, Техасаас Оклахома муж түүнчлэн Охио Валиесын хэсэг талбай юм.
Небраска хотын их сургуулийн хуурайшилтыг судлах мэргэжилтэн Марк Свобода АНУ-д өвөлдөө цас орох нь туйлын бага байгаа бөгөөд хавартаа ч цаг агаар дулаахан байгаа учраас газар хуурай хэвээр байсаар зунтай золгож байгааг хэллээ. Мөн тус улсын Кентаки голын эргээр үхсэн загас олноороо гарч ирэх болжээ.
Мэргэжилтнүүд үүнийг тайлбарлахдаа голын ус халснаар загас хүчил төрөгчийн дутагдалд орсон хэмээн тайлбарлаж байна.
URL: