Пүүжээ шинэ хүнээ хоёр тэрбумын үнэтэй харшид өлгийдэж авна

Олны танил хүмүүсийн алхаа гишгээ нь хүртэл хүмүүст сонин байдаг хойно шинэ содон юу байна хэмээн хүн бүхэн чагнаж суудаг. Олны анхааралд байнга байдаг хүмүүсийн нэг бол топ модель Пүрэвсүрэн түүнийг хөл хүнд гэдгийг хэн бүхэн мэднэ. Тэрээр анхны ханиараа алтны магнат Мянганбаярыг сонгож хөөрхөн охинтой болсон боловч хамтын амьдрал нь олон жилийн нүүрийг үзэлгүй хоёр тийшээ болсон.

Гэр бүл салсны дараа нэлээд хэдэн залуустай нэр холбогдсон боловч, эцсийн мөчид тэрээр уул уурхайн эзэн Н.Ганбаяр гэх залуутай амьдралаа холбохоор шийджээ. Нэг гэрт орон амьдрахаар зорьж буй хосууд өөрсдийн амьдрах болон шинэ хүнээ өлгийдөн авах харшаа хамгийн дээд зэрэглэлийн гэсэн бүхнийг нь харж сонгож байгаа аж. тэдний сонголт Баянзүрх дүүрэгт байрлах “Сакура” хороолол гэнэ. Тус хотхоны хаусууд нь нэг айлын 500 мкв талбайтай, гурван давхар бөгөөд нэг метр квадрат нь 3000 ам.долларын үнэтэй. Үүнийг Монгол мөнгөөр үнэлвэл 2 тэр бум орчим болж байгаа юм. Уурхайн эзэн залуу шинэ хүргэнийхээ хүчийг үзүүлж, тансаг, чамин, үнэтэй гэсэн бүхнийг л худалдан авч өгч байгаа бололтой.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих