Дорнод аймагт мал нядалгааны газрыг хаажээ
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд “Их чулуут” ХХК-ийн мал нядалгааны газарт энэ онд хийсэн гурван удаагийн хяналт шалгалтаар шаардлага хангаагүй байгааг тогтоожээ. Тухайлбал, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, нядалгааны газрын урсгал зохион байгуулалтыг шаардлагад нийцүүлэн өөрчлөөгүй, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээний бүрдэлт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал байнга давтагдан гарсан байна. Иймээс тус нядалгааны газрын үйл ажиллагааг 6 сарын хугацаатай түр зогсоожээ. “Их чулуут” ХХК-ийн мал нядалгааны газар одоо их засвар хийж, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаж ажиллах тал дээр арга хэмжээ авч эхлээд байгаа аж.
URL: