Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлагийн Цөмийн Энергийн газар, Мон Аме шинжлэх ухааны төвөөс зохион байгуулж буй “Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сургалт зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтаар хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэд, олон нийтэд цөмийн технологийн тухай мэдлэг, мэдээлэл олгох зорилготой юм. Манай улс хуучнаар ЗХУ-ын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт-д гишүүнээр элсч, 1965 ооос эхлэн Цөмийн Шинжилгээний Лабораторыг байгуулсан.  Өнөөдөр дэлхийн 31 оронд 441 цөмийн эрчим хүчний ректор ажилладаг бөгөөд ирээдүйд энэ тоо хоёр дахин өснө хэмээн эрдэмтэн судлаачид үзсэн аж. Мөн эрчим хүчний үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх юм.

 

 

 

 

Цөмийн технологийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, геологи, хайгуул, уул уурхай боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэр зэрэг олон салбарт ашиглаж байна. Анагаах ухааны салбарт цөмийн технологийг ашиглан бөөр, гэмтэл, бамбай булчирхай, тархи мэдрэл, хавдрын бүх төрлийн өвчинг эмчилж байна. Энэ нь хавдрын эсийн түвшин, өвчлөлийн хурдцыг зогсоож, бусад эд эрхтэн рүү үсэрхийлхээс сэргийлдэг юм. Манай оронд 1982 оноос эхлэн туяа эмчилгээний аппарыг ашиглаж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2009 онд АНУ-д үйлдвэрлэсэн CMS XiO физик төлөвлөлтийн системийг суурилуулан ажиллаж байна.

Мөн мал аж ахуйн салбарт малын шүлхий, бруцеллез, ям сүрьеэ өвчний тархалтын судалгаа хийж, 2008-2010 онд 230 мянган тун вакцин үйлдвэрлэн, Зүүн бүсийн аймгуудад хэрэглэж байна. Монгол орны нөхцөлд тохирсон цөмийн аж ахуйд цөмийн технологийг үхэр, хонь, ямааны генетик, үржлийг сайжруулж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэхд ашиглах технологийг нэвтрүүлэхээр судалгааны ажил хийгдэж байгаа юм. Түүнчлэн гаалийн хяналт, шалгалт, аюулгүй байдлын хяналтад автомашин, чингэлэг, ачаа шалгахад рентген төхөөрөмж, багажийг арван есөн байгууллага ашиглаж байна. Та бид өдөр тутмын амьдралдаа цацрагтай харьцаж байдаг. Энэ нь утаа мэдрэгч, өнгөт телевизор, гэрийн цэвэр болон бохир усны шугам зэрэгт цацраг идэвхит материал агуулагдсан байдаг аж.

 

 

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих