УИХ-ын даргатай МАН-ын удирдлага уулзана
УИХ-ын дарга З.Энхболдтой МАН-ын удирдлагууд тун удахгүй уулзах гэж байна. Хоёр тал 12.00 цагт уулзахаар цаг товложээ. Энэхүү уулзалтаар талууд УИХ-ын чуулганыг хэзээ хуралдуулах, үүсээд байгаа нөхцөл байдлаас хэрхэн гарах гээд олон асуудлыг хөндөх төлөвтэй аж. УИХ-ын даргыг томилох чуулганы анхдугаар хуралдааныг өнгөрсөн даваа гаригт хийхээр болж шийдвэрлээд байсан ч МАН-ын зүгээс лхагва гариг хүртэл анхдугаар чуулганд оролцох боломжгүй, тиймээс тэр хүртэл хугацааг хойшлуулж өг гэсэн юм. Гэвч мягмар гаригт УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан үргэлжилж УИХ-ын даргыг томилсон юм. Энэ үйл явцыг МАН-ынхан хууль зөрчсөн үйлдэл болсон хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандаад буй билээ.
Г.Дарь
URL: