Арьс өнгөний үзлээс болж олимпийн эрхээ хасуулав
Грекийн олимпийн багийн удирдлагууд хөнгөн атлетикийн тамирчин Параскеви Папакристоусийг твиттертээ арьс өнгөөр ялгаварлах зүйл бичсэн гэдэг үндэслэлээр олимпод оролцох эрхийг нь хаслаа. Олимпийн өлгий болсон Грекийн тамирчин твиттертээ иймэрхүү зүйл бичсэн нь байж боломгүйявдал гэж олимпийн багийн дарга Исидорос Ковелос мэдэгджээ. 23 настай Параскеви Папакристоу твиттертээ ” Грекд ийм олон африкчууд байхад баруун Нилийн шумуулууд гэртээ байгаа юм шиг идэх болно” гэжээ. Өнгөрсөн саруудад Афинд баруун Нилийн шумуулын халдвараас болж олон хүн өвдсөн бөгөөд нэг хүн нас баржээ.
Үүний дараа Параскеви ПапакристоуFacebook-д уучлал хүсчээ. Тэрээр хэн нэгнийг санаатай гомдоох , хүний эрхийг зөрчих зорилго агуулаагүй гэдгээ бичсэн байна. Олимпод оролцох эрхээ хасуулсан тамирчин бүсгүй зөвхөн өөрөө ч биш түүний гэр бүлийнхэн маш их сэтгэлээр унасан гэж түүний дасгалжуулагч ярьжээ.
URL: