Эх хүний уй гашуу

Энэ эмэгтэй газар хөдлөлтөд гурван хүүхдээ алджээ. 1993 оны есдүгээр сарын 30-ны орон нутгийн цагаар шөнийн 03:56 цагт Энэтхэгийн өмнө хэсгийн Махараштра мужийн Латур хотод хүчтэй газар хөдлөлт болжээ.

Латур хотоос гадна Османабад, Умерга зэрэг нийтдээ 52 тосгон эл гамшигт өртсөн байна. 6.5 баллын хүчтэй хөдөлсөн уг газар хөдлөлт 20 мянган хүний амийг авч, 30 гаруй мянган хүнийг бэртээж, 65 мянган хүнийг орон гэргүй болгожээ. Газар хөдлөлтийн төв цэгтээ 7.4 баллын хүчтэй байсан төдийгүй 12 метрийн гүнтэй байсан гэдэг.

Гэрэл зурагчин Свапан Парех Нью Йорк хотын олон улсын гэрэл зургийн их сургуулийг баримтат гэрэл зурагчин мэргэжлээр суралцаж төгсчээ. Тэрбээр Энэтхэгийн сурталчилгааны болон баримтат гэрэл зурагчин домогт Кишор Парекын хүү юм. Свапан Парех Нидерланд дахь “World Press Photo Awards” агентлагын шагналыг гурван удаа (2004, 2005, 2008 онуудад )хүртэж байсан бөгөөд Лондон хотын Тайте, Филаделфиагийн урлагийн музей, Германы Руир, Шведийн Умиа, Виржиниагийн Fine Arts, Чикаго дахь урлагийн төвд гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан шилдэг бүтээлч юм.

Гэрэл зургийг Свапан Парехгийн дуранд буусан эл зургийг World Press Photo агентлагаас 1993 оны шилдэг зургаар нэрлэж байжээ.

Б.Ууганчимэг


URL:

Сэтгэгдэл бичих