Алтан медалийн эздийг хэрхэн шагнах вэ?

Германы “ Bild“ сонинд улс орнууд  олимпийн алтан медалийн эзэддээ ямар шагнал хүртээх  талаар бичжээ. Үүнд манай улсын нэр ч багтсан байх юм. Гэхдээ  тэд манай тамирчдын мөнгөн шагналын талаар мэдээлэл аваагүй бололтой. Бээжингийн олимпод засгийн газрын тогтоолоор аваргад 120 сая, мөнгөн медаль 60 сая, хүрэл медаль 30 сая төгрөгийн шагналтай байсан билээ. Сүүлд  Жүдо бөхийн холбооний ерөнхийлөгч Х.Баттулга олимпийн аваргад сая долларын шагнал өгөх тухай санал гаргаж байсан ба энэ нь дэмжигдэх үл хамааран шагналыг өгнө хэмээн амласан билээ. Ингээд бодхоор манай улс хамгийн өндөр шагналын  улс  болчихсон харагдаж байна.

Белорусийн тамирчид олимпийн аварга болвол 123,000 мянган евроноос гадна насан туршийн зайдасны хэрэглэндээ  санаа зоволтгүй болох   гэнэ. Австрали тамирчин алт хүртвэл 41 000 мянган евро, мөн шуудангийн маркан дээр хэвлэгдэх аж. Монголын болон Өмнөд Солонгосын тамирчид алтын эздээр тодорвол байлдааны одонгоор шагнуулдаг гэжээ.

Хамгийн том шагналыг Армяны тамирчид хүртэх юм. Хэрвээ тэд олимпийн аварга болж чадваас 700 000 евроний шагналтай ажээ. Харин Германчууд алтан медаль хүртсэн тамирчиндаа 15 000 евроны шагнал өгөх гэнэ. Энэ талаар Германы спортын тусламжын сангийн тэргүүн Доктор. Михаэль Илгнер “ Үүн шиг (Армяны шагнал) шагнал бидний системд огтхон ч тохирохгүй. Герман улсын нэрийг төлөөлж олимпод  оролцож буй тамирчин материаллаг сонирхолтой  байх  нь туйлын зохимжгүй явдал болох юм” гэжээ.

Улс орнууд олимпийн аварга тамирчидад олгох мөнгөн шагналын хэмжээг жагсаавал:

Армян- 700 000 евро

Азербайжан- 640 000 евро

Сингапур- 575 000 евро

Тайвань-328 000 евро

Малайз- 314 000 евро

Итали – 140 000 евро

Белорусь- 123 000 евро

Япон- 105 000 евро

ОХУ-100 000 евро

Хятад -41 000 евро

АНУ-20 500 евро

Герман 15 000 евро

Өмнөд Солонгос-  240 евро


URL:

Сэтгэгдэл бичих