“Намайг тайван байлгаад өгөөч”

Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг сүүлийн үед утсаа авахаас ч дургүй нь хүрдэг болсон гэнэ.

Зуны дэлгэр улирал айлчлан ирсэнтэй холбоо­тойгоор Улсын драмын эрдмийн театрынхан ам­ралтаа аваад буй. Жүжигчин Урнаа жилдээ ганц олддог амралтаа жинхэнэ утгаар нь эдлэхийг хүсч байгаа бололтой.

Саяхны нэгэн өдөр түүн рүү утас цохивол, нэлээд удаж байж дуудлага хүлээн авав. Тэгээд “Уучлаарай. Энд тэндээс хүмүүс утас­даад, сэтгүүлчид яриад тайван байлгахгүй байгаа учир утсаа авахаас ч дургүй хүрэх боллоо. Би сайхан амармаар байна. Намайг тайван байлгаад өгөөч” хэмээгээд утсаа тасаллаа.
Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих