С. Ламбаа салбарынхаа мэдээллийг хэвлэлээс авдаг
Эрүүл мэндийн сайд С. Ламбаа салбарынхаа мэдээллийг хэвлэлээс л уншдаг гэнэ. Телевизээр салбарынхаа сайн сайхан бүхнийг өөрийн биеэр хийсэн шиг ярьдаг тэрээр өөрийнхөө салбарын өө сэвийг ерөөс мэддэггүй бололтой. Саяхнаас эмнэлгийн дарга нар эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө завшсан тухай дуулиан гараад өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.
Харин салбарынх нь сайд энэ талаар албан ёсны мэдээлэл надад ирээгүй гээд л хээв нэгхэн суух юм. Тэрээр энэ талаар хэвлэлээс уншсанаас өөр ямар ч мэдээлэлгүй байгаа гэнэ. Эмнэлгийн дарга нартай холбоотой асуудлыг шүүхээр шийдэх нь тодорхой. Харин салбарынх нь сайд шүүхэд бүх ажлыг дохоод өөрөө мэдээгүй юм чинь гэсэн хариулттай л сууна.
URL: