Г.Уянга” шинэ” болохоор УИХ-ын дэг мэддэггүй
Парламентад анх удаа гишүүнээр сонгогдсон нэлээд хэдэн улстөрч бий. Тэдний нэг Г.Уянга гишүүн УИХ-ын анхдугаар чуулганы үеэр дэгээ мэдэхгүй, эвгүй байдалд оров. Тодруулбал, УИХ-ын даргаа сонгох үеэр тэрбээр асуулт асуух, санал авах горимоо сайн мэдэхгүй, дунд нь баахан асуулт, анхааруулга алин болох нь мэдэгдэхгүй зүйл ярьчихжээ.
Энэ бүхнийг нь таслан зогсоох гэж нэг намын нөхөр, тухайн өдрийн УИХ-ыг даргалж байсан Л.Цог “Уянга гишүүн шинэ болохоор хурлын дэгийг сайн мэдэхгүй байгаа юм” хэмээн өмөөрсөн маягаар цайруулаад амжив. Үнэхээр ч “Сур сур бас дахин сур” гэдэг шиг УИХ-ын гишүүн болохын тулд бусад шигээ дөрвөн жил суралцахгүй байх гэдэгт итгэн, харах л үлдлээ дээ.
URL: