Монгол Улс хүүхдэд ээлтэй орны жагсаалтад 12 байраар урагшилжээ

Олон улсын хүүхдийн төлөө “Save the Children” байгууллагаас хүүхдэд хамгийн ээлтэй дэлхийн арван орныг тодруулсан байна. Жагсаалтыг Япон улс тэргүүлсэн бол Испани хоёрдугаарт, Герман гуравдугаарт, Итали, Франц улс дөрөв, тавдугаарт бичигджээ.

Үүнээс гадна Канад, Швейцарь, Норвеги, Их Британи, Голланд улс эхний аравт багтсан байна. Харин манай улсын хувьд өмнөх 2008 оны тайлантай харьцуулахад 12 байраар урагшилж 59 дүгээрт жагсчээ.

Манай өмнөд хөрш мөн л 13 байраар урагшилж 29 дүгээрт, хойд хөрш 37 дугаарт, АНУ 23 дугаарт бичигдсэн байна.

Дэлхийн 120 гаруй орон үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагынхан хүүхдийн өсөлт, хөгжил, хүмүүжилд гол нөлөө үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл гэсэн гурван гол хүчин зүйлийг харгалзан хүүхдийн хөгжлийн индексийг гаргаж, үүгээрээ улс орнуудыг жагсаасан байна. Энэ удаагийн жагсаалтад Сомали улс сүүл мушгисан байна.

Б.Тамир

gogo.mn


URL:

Сэтгэгдэл бичих