Олимпийн нээлтээр Хятадын туг хамгийн өндөрт мандана

Өнөөдөр нээлтээ хийх зуны XXX дугаар олимпын наадмын нээлтийн үеэр БНХАУ-ын туг цэнгэлдэх хүрээлэнд хамгийн өндөрт мандах ажээ. Учир нь БНХАУ-ын удирдлагууд цэнгэлдэх хүрээлэнд туг авч орох хүндэт үүргийг 213 см өндөр сагсан бөмбөгийн тамирчин Е Жианлианд хүлээлгэсэн байна. Тиймээс нуруулаг тамирчнаар бариулсан туг хамгийн өндөрт мандах нь тодорхой ажээ.

Е Жианлиан нь NBA-ын тоглогч бөгөөд 1984 оноос хойш Хятадууд сагсан бөмбөгийн тамирчдаар тугаа бариулах болсон байна. Реотерс агентлагт энэ тухай БНХАУ-ын депутат Шиао Тиан “Хүн бүр Е Жианлианыг энэ үүрэгт томилсонд баяртай байгаа” гэсэн байна. Мөн Синьхуа агентлагт өгсөн ярилцлагадаа “Тэр хангалттай царайлаг бас хангалттай өндөр” гэжээ.

Т.Нарантунгалаг/www.now.mn/

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих