Түймэрт өртсөн монгол аврагчид амьдрал бэлэглэлээ

Сөүл хотын Халлим Их Сургуулийн харъяа Ханганг Соншим эмнэлгийн түлэнхийн төвд өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр хүргэгдэж ирсэн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, 24 настай А.Болорсүхийн бүх биеийнх нь 60 хувь буюу 3-4 дүгээр зэргийн түлэгдэлтэй байжээ. Тэрээр өнгөрсөн тавдугаар сарын 8-ны өдөр Монголд гарсан хээрийн түймрийг унтраах гэж яваад мөрдөс нэгт нөхрийн хамт түлэгдсэн. Түүнийг галд  түлэгдсэн даруйд түлэнхийн төвд хүргэсэн боловч манай эмч нар залууг “Эмчлэх найдваргүй, амь нас нь эрсдэлтэй байдалд байна” хэмээн толгой сэгсэрч байж.  Тиймээс түлэнхийн эмчилгээний чиглэлд хамгийн дэвшилтэд арга, техник хэрэгсэлтэй БНСУ-ын Ханганг Соншим эмнэлэгт эцсийн найдлага тавихаар шийджээ. А.Болорсүхийг тус  эмнэлэгт хүргэгдсэн даруйд нь мэс засал хийж түлэгдэж гэмтсэн арьс, эд эсийг нь тайрч, оронд нь өөр хүний арьсыг нөхөн суулгасан байна. Одоогоор А.Болорсүхийн эрээн булчингийн хэсгээс бусад хэсэг маш хурдан нөхөн төлжиж байгаа бөгөөд түлэгдсэн хэсгийн 80 хувьд арьс шилжүүлэн суулгах мэс заслыг хийгээд байгаа билээ.  Арьс, булчингийн тодорхой хэсэг юу ч үгүй шатсан байдалтай, хоёр гар, хөлийн булчин нь үхжиж байсан түүнийг  өдгөө монголдоо эмчлүүлж байсан бол одоо аль хэдийнэ тэнгэрийн оронд байх байсан бизээ.
Түүнтэй хамт түлэгдсэн гал сөнөөгч золгүй явдал болсон тэр өдрөөс хойш 13 хоногийн дараа амьсгал хураасан юм.

Н. Дагдан/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих