Олимпийн нээлтийг 120 орны төрийн тэргүүн үзнэ
Хүн төрлөхтөний эв нэгдэлийн бэлэгдэл болсон зуны спортын XXX наадам эхлэхэд хэдхэн цаг үлдээд байгаа билээ. Энэ цаг мөчийг дэлхийн өнцөг булан бүрт сэтгэл догдлон хүлээж буй. Байт харваагаар эхлэх энэхүү олимпийн нээлтийг 120 орны төрийн тэргүүн үзэж сонирхоно. Олимпийн нээлтийг үзхээр манай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лондон хотноо газардсан бөгөөд Ерөнхийлөгчийг дагалдаж Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Бээжингийн олимпийн аврага Э.Бадарууган нар хүндэтгэлийн индэрээс үзэж тамирчдаа дэжих юм. Хамба ламын тухайд тамирчдадаа хийморийн сан тавьж өгөх бөгөөд хэл амнаас хамгаалах ном айлдах юм гэсэн. Олимпийн наадмын нээлтийг Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабета албан ёсоор нээнэ.
URL: