Хараал хэлэх нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлдэг гэнэ

Английн Норвичийн их сургуулийн профессор Йехуда Барух, өөрийн оюутан асан Стюард Жениксийн хамт сонирхолтой судалгаа хийжээ. Тэд хараалын үгс байгууллагын уур амьсгалд эерэг нөлөөлж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлдэг гэж мэдэгдлээ. Хараал хэлэхийг хориглодог дарга нар ажилтнуудын хоорондын гол холбоог үгүй хийдэг гэнэ.
Хамт олны дунд хараалын үг мэр сэр хэрэглэх нь төдийлөн сөрөг утга агуулдаггүй, тэгээд ч доромжлол гэж үздэггүй аж.
Ихэнх ажилчин, албан хаагч ажлын байран дээрээ сэтгэл санааны ачааллаа арилгах гэж хараал хэлдэг. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь харин сайшаалтай хэрэг тул менежерүүд өөгшүүлж дэмжих хэрэгтэй гэнэ. Яагаад гзвэл хараал хэлсний дараа стресс тайлагдаж, ядаргаа арилахаас гадна зөрчилтэй, хямралтай үед үр өгөөжтэй шийдвэр гаргахад тусалдаг юм байх.
Гэхдээ дээд албан тушаалтнууд болон үйлчлүүлэгчдийн дэргэд ингэж сэтгэлээ илэрхийлж болохгүй, бизнестээ хор хохирол учруулна гэж эрдэмтэд сэрэмжлүүлжээ. Бусад тохиолдолд хараалын үгс танай хамт олныг эв нэгдэлтэй байлгаж, сэтгэлээ нээхэд тусална.


URL:

Сэтгэгдэл бичих